Элчин сайд Шэнь Миньжуань Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзлаа

2024-03-20 22:00

3-р сарын 19-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, Хятад, Монголын эдийн засаг, банк санхүүгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Б.Лхагвасүрэн Монгол, Хятадын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид Хятадын Төв банктай нягт хамтран ажиллаж, хоёр орон болон хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжилд тус дэм үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, Өнгөрсөн онд Хятад, Монгол хоёр талын гадаад худалдаа түүхэн дээд амжилтад хүрч, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа нааштай ахиц дэвшил үзүүлсэн. Хятад улс үргэлжлүүлэн "Бүс ба зам" хамтын ажиллагааг өндөр түвшний нээлттэй байдлаар өргөжүүлж өндөр чанартайгаар хамтран бүтээн байгуулна. Монголбанк Хятадын санхүүгийн байгууллагуудтай нягт харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд илүү далайцтай санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.