Элчин сайд Шэнь Миньжуань Монголын Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргатай уулзлаа

2024-03-22 19:00

3-р сарын 20-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монголын Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай уулзаж, боомтын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд хоёр орны "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, өнгөрсөн онд хоёр талын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь боомтын хамтын ажиллагаа жигд хэвийн үргэлжилсэнтэй салшгүй холбоотой гэдэгт санал нэгдэв. Талууд боомтын харилцаа холбоог үргэлжлүүлэн сайжруулж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүсийн харилцан зорьчиход илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх болно гэдгээ илэрхийллээ.