Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын Ерөнхий сайдын хамт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулагдсан боомтын байгууламжийн нээлтийн ёслолд оролцов

2024-03-24 21:00

3-р сарын 24-нд Монгол Улсын Засгийн газар  Замын-Үүд боомтод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулагдсан Авто замын боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн нээлтийн ёслолыг зохион байгуулж, нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хүндэтгэлийн үг хэлж, Шадар сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн салбарын сайд нар оролцов. Элчин сайд Шэнь Миньжуань БНХАУ-ыг төлөөлөн оролцож, хүндэтгэлийн үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн, Хятадын талд цар тахлын хүндрэлийг даван туулж, олон улсын жишигт нийцсэн боомтын барилга байгууламжийг бүтээн байгуулж, зорчигч болон ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлтийн хүчин чадлыг өмнөхөөс даруй тав дахин нэмэгдүүлэх Монгол Улсын “Боомтын шинэ сэргэлтийн бодлого”-д үр дүнтэй дэмжиж, түншлэн  ажилласанд талархал илэрхийлэв. Талууд ирэх 4-р сарын 1-ээс эхлэн зургаан сарын хугацаанд Замын-Үүд автозам ачаа тээврийн боомтыг 24 цагийн турш гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү Боомт нь Монголын худалдааны гол цонхны хувьд цаашид илүү их үүрэг гүйцэтгэх болно гэдгийг онцоллоо.

Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Засгийн газар  Монгол-Хятадын Замын-Үүд - Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төслийг баталсныг сайшааж, уг төсөл нь 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын тохиролцсон чухал зөвшилцөл байсан бөгөөд уг төсөл эерэг ахиц гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжиж ,боомтын зорчигч болон ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлтийн чадавх эрс нэмэгдсэнд туйлын баяртай байна."Боомтын сэргэлтийн бодлого" нь Монголын эдийн засгийг шинэ сэргэлтийн чухал хэсэг бөгөөд Хятад улс Монгол Улстай хамтран "Боомтуудыг бүх боломжит байдлаар нээж, төмөр зам, авто замуудыг боломжит байдлаар нэвтрүүлэх зарчмын дагуу боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн сайжруулж, AGV зэрэг тээврийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, хил дамнасан аяллын хөтөлбөрүүдийг эхлүүлж, "зөөлөн ба хатуу холболтыг" уялдуулан хамтдаа сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр орны найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, иж бүрэн стратегийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Бид түүхийн шинэ эхлэл цэг дээр зогсож байна, Монгол Улстай хамтран хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтран бүтээн байгуулах ажлыг гол шугамаа болгон, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж хоёр орны хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж, Шинэ Ази тивийн бүтээн байгуулалтад "Хятад-Монголын хүч" хувь нэмрийг оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

  Элчин сайд Шэнь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт зорчигч, ачаа тээврийн дэд бүтцийн төслүүдтэй танилцлаа.