Элчин сайд Шэнь Миньжуань Монгол улсын Сангийн сайд нар Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах төслийн ТЭЗҮ-ийн харилцан солилцох захидалд гарын үсэг зурлаа

2024-03-27 19:00

3-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд зохион байгуудагдсан Хятад Монголын Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв болон Жишиг бааз байгуулах төслийн ТЭЗҮ-ийн харилцан солилцох захидалд гарын үзэг зурах ёслолд Элчин сайд Шэнь Миньжуань, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож гарын үсэг зурж хүндэтгэлийн үг хэллээ. 

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, Хятад, Монгол хоёр бол сайн хөрш, сайн түнш, сайн нөхөд бөгөөд хоёр тал харилцан туслалцаж ирсэн найрсаг уламжлалтай. Хятад улс Монголын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтыг үр дүнтэй дэмжих зорилгоор урт хугацааны туршид буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосоор ирсэнд Монгол Улс гүнээ талархал илэрхийлж байна. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлийн хамтын ажиллагаа нь хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцөл бөгөөд Монгол Улсын хэрэгжүүлж буй "1 тэрбум мод тарих" төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туйлын тустай зөвшилцөл юм. Монгол Улс Хятад улстай хамтран төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, хоёр орон болон бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад дэмжлэг үзүүлж, ногоон хөгжлийг дэмжиж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй үр дүнд хүргэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт бол олон улсын тавцанд нийтлэг тулгарч буй бүх нийтийн сорилт, Ши Жиньпин даргын байгаль экологитой зүй ёсоор харьцах үзэл баримтлал нь Ерөнхийлөгч Хүрэлсүхийн дэвшүүлсэн "1 тэрбум мод тарих" төлөвлөгөөтэй гайхалтай нийцэж, ард түмний төлөөх засаглалын үзэл баримтлалыг харуулж хоёр орны ард түмний урт хугацааны язгуур эрх ашигт нийцэж байна. Хятадын тал Монголын талтай хамтран ажиллаж, Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төв, Жишиг бааз ойрын хугацаанд бодит биеллээ олж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулах ажилд зэрэгт далайцтай хувь нэмэр оруулахад бэлэн байна.