2016 оны 6-р сарын 13 - 6-р сарын 17-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр

2016-06-20 15:00

 

Асуулт: Албаны мэдээлснээр, Хятад Улс Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (ОУШХБ)-ын албан ёсны гишүүн орон болохыг хичээж байна. Та үүнийг баталж чадах уу?

Хариулт: Өнөөдөр үдээс өмнө (13-ны өдөр), Гадаад хэргийн яамны дэд сайд Ван Чао БХНАУ-д айлчлал хийж буй ОУШХБ-ын Ерөнхий Захирал Ласи Свинтэй уулзалт хийж, Ван И сайдын гарын үсэгтэй ОУШХБ-д элсэх албан бичгийг өргөн барьсан. Ерөнхий Захирал Ласи Свин үүнийг өндрөөр сайшааж халуун баяр хүргэсэн.

ОУШХБ нь цагаачлалын тал дээр ажилладаг засгийн газар хоорондын хамгийн чухал байгууллага юм. Хятад Улс 2001 оноос эхлэн тус байгууллагын ажиглагчаар ажиллаж, хоёр тал цагаачлалын удирдлага, чадварын бүтээн байгуулалт, хилийн чанадын консулын хамгаалал зэрэг асуудлаар олон бодит хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа бөгөөд тус байгууллага нь Сири, Микронези дахь хүнд хэцүү байгаа Хятад Улсын иргэдэд туслалцаа үзүүлж байсан юм. Хятад Улс бол хүн ам болон цагаачлал ихтэй улс. Хэрвээ ОУШХБ-ын албан ёсны гишүүн улс болбол олон улсын цагаачлалын салбарт томоохон үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулан олон улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх болно.

 

Асуулт: Японы хэвлэл мэдээллийн мэдээлснээр, 12-нд Японы Фукушима тосгоны анх удаа цөмийн цацраг идэвхт бодис нэлээд өндөр агуулсан нэгэн "оршин суугчдын хориотой газар"-т заасан зарлигаа цуцалж, гамшгаас зайлагсдыг урьдын оршин суугаа газартаа буцан харихыг зөвшөөрсөн байна. Гэвч гамшигт нэрвэгдсэн зарим иргэд мөн л сэтгэл түгшсээр байна. Энэ нь Японы засгийн газар Токиогийн олимпын нэр нөлөөг хамгаалахын тулд хориогоо цуцалсан гэж үзэж байна. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Бид Фукушимагийн цацраг идэвхт бодис алдагдсан тухай хэргийн талаар байр сууриа олонтаа илэрхийлсэн. Японы засгийн газрыг олон улсын нийгэмд нэн даруй, үнэн бодитоор байдлыг тодорхойлж, далай тэнгисийн байгаль орчин хамгаалалд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг шаардаж байна. Өнгөрсөн 5-р сарын 30-нд Tepco компанийн цөмийн эрчим хүчний салбар хариуцсан ажилтан өнгөрсөн 5 жилийн туршид Фукушимагийн цөмийн цацраг идэвхт бодис алдагдсан бодит байдлыг нуун дарагдуулсан тухай мэдээлэл нийтэлснээс хойш бид энэ асуудлыг анхааралдаа авсан бөгөөд. Японы засгийн газар энэ тухай өнөөг хүртэл олон улсын нийгэмд хариуцлагатай, нээлттэй хариултыг өгөөгүй байгаа юм.

Таны дурдсан Японы иргэд Японы засгийн газарт гомдолтой байгаа талаарх нь цэвэр Япон Улсын дотоод хэрэг, би үүнд дүгнэлт хийх нь тохиромжтой биш юм. Гэвч Фукушимагийн цацраг идэвхт бодисын алдагдал байгаль орчин, экологи, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Иймээс миний бодлоор Японы засгийн газар тус улсын ард түмэн, эргэн тойрны улс орон болон олон улсын нийгэмд хариуцлагатайгаар хандах ёстой.

 

Асуулт: Хятадын тал энэ удаагийн Хятад-АСЕАН-ны орнуудын Гадаад хэргийн сайд нарын онц хурлыг хэрхэн харж байна вэ?

Хариулт: Үнэндээ, өчигдөр(14-ний өдөр) ГХ-ийн сайд Ван И энэ удаагийн хурлын талаар бүрэн танилцуулга болон дүгнэлтийг хийсэн. Энэ удаагийн хурал бол АСЕАН-ы талын санаачилгын дагуу мөн энэ жил Хятад-АСЕАН-ы харилцаа тогтоосны 25 жилийн ойг харгалзан үзэж зохион байгуулсан чухал хурал юм. Талууд голчлон Хятад-АСЕАН-ы харилцааг тойрсон асуудлаар санал солилцож, өргөн нэгдсэн ойлголтод хүрсэн. АСЕАН-ы орнууд бүгд Хятад-АСЕАН-ы харилцаанд гарсан хөгжил, үр дүнг өндрөөр үнэлэж байгаа. Тэд санал нэгтэйгээр Хятад-АСЕАН-ы харилцаа нь АСЕАН-ы бусад түншүүдийн харилцаан доторх хамгийн идэвхтэй, хамгийн хүчтэй харилцаатай нэгэн баг бөгөөд талуудын хөгжлийг хурдасгаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. АСЕАН Хятадын талтай хамтран 9-р сард болох Хятад-АСЕАН-ы удирдагчдын дурсгалын уулзалтыг зохион байгуулж, Хятад-АСЕАН-ы стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.

Уг хурал нь мэдээж мөн харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийг баримталж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар санал солилцсон юм. Талуудын хүрсэн хамгийн том нэгдсэн ойлголт бол Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг зөв оновчтой шийдвэрлэж, "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ыг бүх талаар хэрэгжүүлж, далайн хамтын ажиллагааг урагшлуулж, өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, Хятад-АСЕАН-ы харилцааны хөгжилд таатай орчинг бий болгох болно. Талууд ажиллагааг хурдасгахыг санал нэгтэйгээр зөвшөөрч, "БНХАУ, АСЕАН-ы орнууд"Тунхаглал"-ыг бүх талаар, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх тухай нэгдсэн мэдэгдэл "-ийг даруй гаргахыг хичээж байна.

Миний бодлоор энэ удаагийн хурал нь Хятад-АСЕАН-ы орнуудын хоорондын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад-АСЕАН-ы харилцааг улам хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

 

Асуулт: Та өмнө нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятадын байр суурийг дэмжиж байгаа 60 орчим улс байна гэж хэлж байсан. Бид мэдээлэл хийхийн тулд дөхөм болох үүднээс эдгээр улсуудын жагсаалтыг өгч болох уу?

Хариулт: Энэ асуултыг Францын мэдээний агентлаг (AFP) өмнө нь мөн асууж байсан санагдаж байна. Энд би дахин тодорхой хэлэхэд, 60 орчим улс орон байна гэдгийг би биш харин тэр үед нэгэн сэтгүүлч хэлсэн. Миний хариулт өмнөх удаагийн хариулттай ижил байх болно. Бид тоолж үзээгүй, гэхдээ 7, 8 улсаас хол давсан бөгөөд энэ нь асуудлыг тайлбарлахад хангалттай юм. Та нэгэнт асуусан болохоор нэмж хэлэхэд, сүүлийн хоёр өдөр бусад хэд хэдэн улс орнууд Хятадын талын байр суурийг дэмжихээ олон нийтэд илэрхийлээд байна.

 

Асуулт: Вьетнамын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Вьетнамын агаарын хүчний SU-30 онгоц болон онгоцонд байсан нэг нисгэгч 14-ний өдөр Бэйбү буланд сураггүй алга болсон байна. Вьетнам эргийн хамгааллын аврах нисэх онгоц илгээсэн боловч 16-ны үд дунд хайлтын явцдаа мөн алга болжээ. Аврах нисэх онгоцонд нийт 9 аврагчид байсан байна. Вьетнамын Батлан хамгаалах яамны удирдлага энэхүү мэдээллийг 16-ны өдөр БНХАУ-аас Вьетнамд суугаа ЭСЯ-д мэдээлж, Хятадын талыг нисэх онгоц болон хөлөг онгоцны тал дээр туслалцаа үзүүлж, аврах ажлыг дөхөм болгоход туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Та бидэнд холбогдох ажил хэр явагдаж буй талаар танилцуулна уу?

Хариулт: Хятадын тал энэ хэргийг өндрөөр анхаарч, хүмүүнлэг үзлээр бүх талаар хүчин чармайж, аврах ажлыг явуулж байна. 17-ны өдрийн үдээс хойших байдлаар, Хятадын тэнгисийн аврах төв болон Хятадын тэнгисийн цагдаагийн газар хайлтын 5 хөлөг онгоц мөн Хятадын тэнгисийн цэрэг 4 хөлөг онгоцыг Бэйбү булан уруу илгээн, Вьетнамын хайх, аврах ажиллагаатай хамтран ажиллаж байна. Алга болсон нисэх онгоц болон ажилчдыг нэн даруй олно гэдэгт найдаж байна.