МонголEnglish中文
2016 оны 6-р сарын 27 - 7-р сарын 1-ны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн асуулт хариултын түүвэр
2016/07/04

 

Асуулт: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ? Айлчлалын гол үр дүнг танилцуулна уу?

Хариулт: БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 6-р сарын 25-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хи йсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тус айлчлал нь "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсны 15 жилийн ой болон Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны харилцаа байгуулагдсаны 20 жилийн ойд тохиож байна

Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийж, хоёр орны тэргүүн нар Хятад, Оросын стратегийн иж бүрэн түншийн харилцааг гүнзгийрүүлэх талаар олон чухал нэгдсэн ойлголтод хүрсэн. Үүнд, нэгдүгээрт, хоёр тал дээд төвшний нягт харилцаагаа хэвээр хадгалж, дээд зэргийн төлөвлөлт болон чухал удирдан дагуулах үүрэг гүйцэтгэж, хоёр улсын харилцааг өндөр төвшинд явуулахад санал нэгдсэн. Хоёрдугаарт, хоёр тал бие биеийн гол ашиг сонирхлыг хамарсан асуудалд харилцан дэмжиж, хоёр талын улс төр, стратегийн итгэлцлийг тасралтгүй бэхжүүлнэ. Гуравдугаарт, бодит хамтын ажиллагаа болон хамтын ашиг сонирхлыг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалттай холбож, Хятад Оросын харилцааны хөгжлийн өгөөжийг хоёр орны болон бүсийн улс орны ард түмэнд хүртээнэ. Дөрөвдүгээрт, олон улсын болон бүс нутгийн томоохон халуун асуудлууд дээр харилцан зохицол, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг тал дээр хоёр тал санал нэгдсэн юм.

Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч В.Путин нар хоёр орны хамтарсан мэдэгдэл, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, мэдээ мэдээллийн сүлжээний орон зайн хөгжлийг урагшлуулах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны 30 гаруй төслийн баримт бичигт гарын үсэг зурахад байлцсан. Мөн хоёр улсын ГХ-ийн сайд нар олон улсын эрх зүйн байдлыг сайжруулах тухай мэдэгдэлд гарын үсэг зурж мэдэгдэл хийсэн.

Уг айлчлалын үр дүн нь Хятад, Оросын өнөөгийн нягт харилцааны төвшин болон талуудын нийтлэг өндөр төвшний байр суурийг бүрэн илтгэж, Хятад, Оросын баримталж буй иж бүрэн стратегийн түншийн үзэл санаа, үе үеийн нөхөрсөг үзэл баримтлал, харилцан дэмжлэг, улс төрийн болон стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хэлбэрэлтгүй гүнзгийрүүлэх хүсэл зоригт болон үр дүнгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг илэрхийлж байгаа юм.

Хятад, Орос улс нь олон жилийн туршид гуравдагч талд үл эвсэлд нэгдэгч, үл сөргөлдөгч, үл чиглэлийн шинэ төрлийн улс орны харилцааг баримталж, ямагт эрх тэгш харилцан итгэлцэх, харилцан дэмжих, хамтдаа цэцэглэн хөгжих, үе үеийн нөхөрсөг иж бүрэн стратегийн түншийн харилцааг баримталж ирсэн бөгөөд энэ нь хоёр улс болон хоёр улсын ард иргэдэд үнэн бодит ашгийг авчирч, том улсын эв нэгдэлч, бүтээлч, эрх тэгш харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх харилцааны үлгэр дууриалал болж байна. Хятадын тал Оросын талтай хамтран хоёр орны тэргүүн нарын хүрсэн олон чухал нэгдсэн ойлголтыг хэрэгжүүлж, хамтдаа Хятад, Оросын үе үеийн нөхөрлөл болон хоёр улсын харилцааны гэрэл ирээдүйг цогцлоохын төлөө хүчин чармайхад бэлэн байна.

 

Асуулт: Албаны мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы өөрийн гараар бичсэн захидлыг хүлээн авсан бөгөөд Оросын онгоцыг унагасан явдалдаа уучлал гуйж, бүхий л арга хэмжээгээр хоёр улсын уламжлалт нөхөрсөг харилцааг хэвийн болгоход бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Хятадын тал холбогдох мэдээллийг анхааралдаа авсан, Орос, Турк хоёр улс харилцаагаа сайжруулан хөгжүүлэхийг харахад таатай байна.

 

Асуулт: Албаны мэдээлснээр, Камбожийн Ардын намын дарга, Ерөнхий сайд Хун Сэнь 28-ны өдөр өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар байр сууриа илэрхийлж хэлэхдээ, Камбожийн Ардын нам АСЕАН-ны орнууд Филиппин өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг арбитраар таслуулах асуудал дээр мэдэгдэл хийхийг эсэргүүцэж байгаа бөгөөд бүс нутгаас гаднах орнууд уг асуудал дээрх хөндлөнгийн оролцоогоо зогсоохыг мөн холбог улс орнууд "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийн зориг санааг зөв оновчтой мөрдөхийг уриалсан. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Хятадын тал Ерөнхий сайд Хун Сэнь болон Камбожийн Ардын нам Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд бодит, голч байр суурийг барьж байгааг сайшааж байна. Камбожийн талын байр суурь нь зарим улс орон Филиппин өмнөд Хятадын тэнгисийн асуудлын арбитрын хэргийг ашиглан Хятад-АСЕАН-ы харилцааг эвдэж, бүс нутгийн эв нэгдэл, тогтвортой байдлыг эвдэхийг оролдож буй бүтэхгүй гэдгийг дахин тайлбарлаж байгаа юм.

 

Асуулт: Албаны мэдээлснээр, 30-ны өдрийн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны анхан шатны мэдэгдлээр, Монгол Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Хятадын тал үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Хариулт: Хятадын тал Монголын ард түмний сонголтыг хүндэтгэх болно. Монгол Улс нийгмийн тогтвортой байдал болон эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн хадгална гэдэгт найдаж байна. Хятадын тал Хятад, Монголын харилцааг өндрөөр чухалчилдаг бөгөөд Монголын талтай хамтдаа хүчин чармайж Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралгүй хөгжүүлэхэд бэлэн байна.

 

Асуулт: Албаны мэдээлснээр, өчигдөр (6-р сарын 30-нд) болсон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ын тусгай зөвлөлийн хурлын үеэр Хятад Улс тус байгууллагын албан ёсны гишүүн орон болсон. Үүнийг батална уу? Хятад Улс яагаад IOM-д элсэж байна вэ?

Хариулт: 6-р сарын 30-нд IOM Женевт тусгай зөвлөлийн хурал хийж, санал нэгтэйгээр Хятад Улсын тус байгууллагад элсэн орохыг баталснаар Хятад Улс албан ёсны гишүүн орон болсон.

IOM нь дэлхий дахинд цагаачлалын салбарын засгийн газар хоорондын хамгийн чухал байгууллага юм. Хятад Улс IOM-д элсэх нь олон улсын нийгэмлэгийн цагаачлал, шилжилт хөдөлгөөний ажлын удирдлагын туршлагаас суралцан, Хятад Улсын цагаачлалын удирдлага болон консулын хамгааллын чадвараа сайжруулахад ашиг тустай юм. Түүнчлэн Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, Хятадын олон улсын цагаачлалын асуудал дээрх удирдлагын оролцоог дэмжихэд мөн Хятад Улс мэргэн ухаан, хүч чадлаараа хувь нэмэр оруулж, цагаачлалын салбарын олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд гарган хөгжүүлэхэд тустай юм.

Suggest To A Friend:   
Print