Ли Ши Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулзав

2023-10-19 18:00

2023 оны 10-р сарын 19 өдөр Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн,Сахилга хяналтын төв комиссын нарийн бичгийн дарга Ли Ши гурав дахь удаагийн "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулзав.

Ли Ши хэлэхдээ, Монгол улс бол "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах чухал орон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа олон чухал үйл явдлуудын гэрч болж байна. Ши Жиньпин дарга форумын нээлтийн ёслол дээр 8 том арга хэмжээг санал болгож, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын "бодит дүр зураг" болон "бодит зураглал"-ыг тодорхойлсон. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах удирдах чиглэл дор хоёр орны харилцааны цоо шинэ хөгжлийг ахиулахад Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Зөв шударга бүтээн байгуулалт нь “Бүс ба зам”-ыг илүү гүн гүнзгий хэрэгжүүлэхэд баталгаа болж байна. Хятад улс Монгол Улстай авлигатай тэмцэх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, шударга ёсыг хамтдаа бий болгоход бэлэн байна. 

Хүрэлсүх хэлэхдээ, Ши Жиньпин даргын үндсэн илтгэл дэлхийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол, Хятадын хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.