Ши Жиньпин Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойд зориулсан олон улсын семинарт хүндэтгэлийн захидал

2023-10-24 13:00

2023 оны 10-р сарын 24-нд Ши Жиньпин дарга Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойд зориулсан олон улсын семинарт хүндэтгэлийн захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсын хөрш орнуудын дипломат харилцааны үндсэн бодлого нь хөршүүдтэйгээ сайн найз, сайн түнш, сайн хөрш, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг баримталж, Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх юм гэдгийг онцлон тэмдэглэлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, ашиг сонирхлын уялдаа холбоо тасралтгүй гүнзгийрсээр, найрамдалт хөрш, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байна.

Ши Жиньпин хэлэхдээ, бид шинэ эрин үед Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл санааг шинэ утга санааг илэрхийлж, энх тайван, хамтын ажиллагаа, хүлээцтэй байдал, уялдаа холбоог Азийн үнэт зүйл болгож, бүс нутгийнхаа төлөө эв найрамдалтайгаар, нээлттэй байдал,хөгжил дэвшилд нь шинэ түлхэц өгнө. Бид Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалын шинэ хөгжлийг ахиулж, Хятад маягийн орчин үеийн ондоошил нь хөрш зэргэлдээ орнуудад илүү үр өгөөжөө өгч, Ази тивийн шинэчлэлийн үйл хэргийг хамт урагшлуулж, Хятадын өндөр чанартай хөгжил, сайн сайхан орчин нөхцөлийг бий болгоход харилцан дэмжиж, биесээ нөхөх болно. Хятад улс Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн улс орнуудтай энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлт, гоо үзэмжтэй, найрсаг тайван байдлаар зэрэгцэн орших Ази тивийг гар нийлэн байгуулахын төлөө, Азийн хувь заяаны хамтын нийгэмлэг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг хамт бичилцэнэ.

Энэ өдөр Бээжин хотод зохион байгуулагдсан хөрш орнуудын Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалын 10 жилийн ойд зориулсан олон улсын семинар "Элэгсэг дотно, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй: шинэ утга санаа, шинэ хөгжил, шинэ алсын хараа" уриан дор боллоо. Үүнийг БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Гадаад хэргийн алба, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулав.