Ван И Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойн олон улсын семинарт оролцогч гадаадын зочид төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

2023-10-24 18:00

2023 оны 10-р сарын 24-нд Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойн олон улсын семинарт оролцож буй гадаадын зочид төлөөлөгч нарыг Бээжин хотод хүлээн авч уулзав. 

Ван И хэлэхдээ, одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр Ши Жиньпин дарга Хятад улс хил залгаа улс хоорондын дипломат  бодлогоо тодорхойлж сайн хөрш, сайн түнш, улсын хил амар амгалан байж, цэцэглэн хөгжихийг зорилго болгон Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг ёслол төгөлдөр дэвшүүлсэн, Энэ нь Хятадын эелдэг найрсаг, хөршийн уламжлалыг өвлөн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, эргэн тойрон дахь дипломат бодлогодоо шинэ, баялаг утга санааг шингээсэн явдал юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ши Жиньпин дарга хөрш орнуудын дипломат харилцааг биечлэн төлөвлөж, хэрэгжүүлж, Хятад улс хөрш орнуудтай харилцах харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааны шинэ үр дүнд хүрсэн юм. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бодит үр өгөөжөө авчирч, бүс нутгийн уялдаа холбоо үргэлжлэн урагшилсан. Хятад улс хөрш 10 гаруй оронтой хамтран хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах хоёр талт тохиролцоонд хүрсэн бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хөгжүүлэх түүхэн үйл явцад дэлхийд тэргүүн эгнээнд явж байна. Хятад улс хөрш зэргэлдээ орнуудынхаа худалдааны гол түнш, хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болж, хөгжлийн хамтын ажиллагааны асар их нөөц боломж, өргөн орон зайг байгааг харуулж байна.

Ван И хэлэхдээ, энэ жил Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачилга, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал, Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөрш дипломат харилцааны үзэл баримтлалуудыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож буй нь чухал ач холбогдолтой юм.  Хятад улс Ши Жиньпин даргын чухал үзэл баримтлалаар удирдуулан, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хөгжлийн шинэ эргэлтийг ашиглан хөрш орнуудтай найрамдал, харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн эргэн тойрон дахь улс орнуудтай харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг бүхэлд нь сахин хамгаалж, Ази тивийн орчин үеийн шинэчлэлийг хамтдаа ахиулж, хувь заяаны, хамтын хөгжил цэцэглэлт бүхий Ази тивийг бүтээлцхийг уриалсан.

Уулзалтад оролцсон төлөөлөгчид Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл санааны орчин үеийн чухал ач холбогдол, бодит үнэ цэнийг өндрөөр үнэлж, Хятад улс сайн хөрш бодлогыг тууштай баримталж, найрамдалт, эрх тэгш, хүндэтгэлтэй, нээлттэй хүртээмжтэй, харилцан холбоотоы хамтын хөгжлийг дэмжиж байдгийг өндрөөр үнэлэв. Оролцогч талууд өнөөгийн геополитик, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ, эрүүл аюулгүй орчин зэрэг дэлхийн сорилтуудын эсрэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг талууд илэрхийлэв. Хятад улс даяаршлыг дэмжих, хөгжлийн үр дүнг хуваалцах шинэ санааг гаргаж, хөрш орнуудад шинэ боломжуудыг бий болгохын тулд дэлхийн хэмжээний цуврал санаачилга дэвшүүлсэн. Бүх улс орнууд Хятад улстай хамтран, сайн хөршийн найрамдалт харилцаа, харилцан ашигтай үр дүнд хүрч, "Бүс ба зам"өндөр чанартай бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамтдаа хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлэв.