Ван И Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойн олон улсын семинарын нээлтийн ёслолд оролцов

2023-10-24 18:00

2023 оны 10-р сарын 24-нд Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойн олон улсын семинар Бээжин хотод зохион байгуулагдав. Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И нэн тэргүүнд Ши Жиньпин даргын бичсэн хүндэтгэлийн бичвэрийг уншиж танилцуулав.

Ван И хэлэхдээ, 10 жилийн өмнө Ази тив томоохон өөрчлөлт, улс орнуудын хүлээлттэй нүүр тулахад, Ши Жиньпин дарга дэлхийн ерөнхий чиг хандлага, бүс нутгийн хөгжлийн чиг баримжааг ойлгож, Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс энэхүү үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, хөршүүдээ Хятадын дипломат харилцааны тэргүүнд эгнээнд тавьж, урт хугацааны найрамдалт сайн хөрш, хамтын хөгжил цэцэглэлтийн зөв замыг алхсаар ирсэн. Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалаас бодит үйлдэл хийж, алсын хараанаас бодит биеллийг олж, үзэл санааныхаа утга учрыг тасралтгүй баяжуулж, бодит үр дүн үзүүлсээр, Азийн найрсаг хамтын ажиллагаа, эв нэгдэл, сэргэн мандалд хүчтэй түлхэц өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад хэрэгцээтэй толь нь болсон. "Элэгсэг дотно" нь хөршдөө элэгсэг дотно байхын илэрхийлэл болж, Азийн шинэ хүчийг харуулсан. "Чин сэтгэлийн" бие биедээ чин сэтгэлээсээ хандахын илэрхийлэл бөгөөд хамтын ажиллагаа улам сайжирсаар байна. “харилцан ашигтай” нь харилцан ашигтайгаар бие биедээ үр өгөөжөө өгч бодит хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. "Хүртээмжтэй байх"нь нээлттэй, хүртээмжтэй байхыг тусгасан бөгөөд бүс нутгийн уялдаа холбооны шинэ хэтийн төлөвийг нээж өгсөн.

Ван И хэлэхдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс хөрш орнуудтайгаа хамтран олон улсын ээдрээтэй нөхцөл байдал дунд хүч хөдөлмөрөөр олсон энх тайван, амар амгалан байдлаа хамгаалахын төлөө гар нийлэн урагшилж, олон хямрал, сорилт бэрхшээл дунд дэлхийн хамгийн эрч хүчтэй хөгжлийн өндөрлөгийг бүтээн байгууллаа. Ирээдүйд Хятад улс бүх талуудтай хамт сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг эрхэмлэн дээдэлж Элэгсэг дотно, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл санааны баялаг агуулгыг өргөжүүлэн баяжуулж, Азийн орнуудыг урагшлах замыг гэрэлтүүлсээр байх  болно.

Нэгдүгээрт, энх тайван, аюулгүй байдлыг үеэс үед өвлүүлэх. Бүс нутгийн улс орнууд бие даасан, нэгдмэл хүчтэй, нийтэч хамтач, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг баримталж, харилцан хүндэтгэж, Зөрчилдөөнд нийтлэг үндэслэлийг эрэлхийлж, яриа хэлцэл, зөвшилцөлд хүрдэг Азийн аюулгүй байдлын хэлбэрийг бий болгож, урт хугацааны энх тайван, тогтвортой байдлын ирээдүйг үргэлж өөрсдийн гарт атгана.

Хоёрдугаарт, хамтын ажиллагааны үр дүнг бүх талуудад адил тэгш хүртэх. Бид хөгжлийг ямагт тэргүүнд тавьж, ялах ялагдах биш харилцан ашигтай байх үзлийг баримталж, харилцаа холбоогоо таслах, салгах бус хамтын ажиллагаагаа нээлттэй болгож, дээд түвшний хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжилд хүргэнэ.

Гуравдугаарт, нээлттэй, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг улам илүү төгөлдөржүүлнэ. Энх тайван, хөгжил, шударга ёс, эрх тэгш, ардчилсан, эрх чөлөө хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, олон талт байдлын эв нэгдлийг баримталж, нээлттэй бүс нутгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, харилцан солилцох, харилцан суралцах замаар бие биеийнхээ давуу талуудаас суралцаж, сайн сайхныг хуваалцаж, бүх нийтийн эерэг хүчин зүйлсээр  бүс нутгийн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэхэд түлхэц болно.

Дөрөвдүгээрт, нэгдмэл хамтач тогтолцооны чиг хандлагыг эрчимтэй урагшлуулна. Хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, өөрийн өсөлт хөгжлөөс бүс нутгийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад нэгдэж, амьдарч буй эх орноо хамгаалж, бүтээн байгуулж, хөгжүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлнэ.

Ван И онцлон тэмдэглэхдээ, Ази тив хөгжил, сэргэн мандалтын чухал үе шатанд байна. Бидний өнөөдрийн сонголт Азийн маргаашийг тодорхойлох болно. Ази тивийн ирээдүйн гол түлхүүр нь өөрийн ажлыг хамгийн сайнаар хийх явдал юм. Ази тивийг сэргээх гол түлхүүр нь бүс нутгийн улс орнуудын хамтын хичээл зүтгэлд оршино. Ази тив нь түүхийн олон он тооллын соёл иргэншлийн өлгий нутаг төдийгүй дэлхийн хөгжил дэвшлийн үүр уурхай бөгөөд нээлттэй, хамтын ажиллагааны өргөн уудам орон зай болж чадах нь дамжиггүй. Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулж байгаа нь дэлхийн улс орнууд, ялангуяа Азийн хөрш орнуудад урт хугацааны үр ашгийг авчирч, илүү их боломж олгож, шавхагдашгүй хүчийг үзүүлсээр байна.

Ван И хэлэхдээ, Хятад улс эргэн тойрны гадаад бодлогын уламжлагдах чанар, тогтвортой байдлыг хадгалж, элэгсэг дотно, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг баримталж, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагаа, ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлж, хамтын хүчээр энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлт, гоо үзэсгэлэн, нөхөрсөг хамтач Ази тив гэх гэр бүлийг хамтран цогцлоож, Ази тивийн хувь заяаны хамтын нийгэмлэг болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн босгохын төлөө мэргэн ухаан, хүч чадлаа оруулах болно. Ван И энд дараах дөрвөн саналыг  дэвшүүлэв:

Нэгдүгээрт, хамт зөвшилцөл, хамт хувь нэмэр оруулж, хамт ашиг хүртэх зарчмыг баримталж, “Бүс ба зам”-ын жишиг бүсийг байгуулна. Бид "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, бүс нутаг улс орнуудын дэд бүтцийн "хатуу холболт" болон дүрэм, стандартын "зөөлөн холболт"-ыг гүнзгийрүүлнэ. "Бүс ба зам" санаачилгыг бүс нутгийн улс орнуудын хөгжлийн стратегитай уялдуулах ажлыг идэвхтэй ахиулж, бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг саадгүй сайжруулж, бүс нутгийн бүх улс орны ард түмэнд илүү их үр өгөөжийг бий болгоно.

Хоёрдугаарт, хамтын хөгжлийг тууштай баримталж, дэлхийн хөгжлийн санаачилгын тэргүүлэгч бүсийг бий болгоно. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулж, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг хамтран хэрэгжүүлж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын хэлэлцээг 2024 онд багтаан дуусгахаар хичээх болно. Бүс нутгийн эдийн засгийн тогтолцоо, худалдааны хамтын ажиллагааг хөнгөвчлөх ажлыг түргэтгэж, хамтын ажиллагааны бүсийг өргөтгөж, хамтын ажиллагааны өсөлтийн шинэ хязгаарыг бий болгоно.

Гуравдугаарт, санаа сэтгэл хүч чадлаа нэгтгэн саад бэрхшээлийг даван туулна, дэлхийн аюулгүй байдлын санаачилгын туршилтын бүс байгуулна. Бид улс орон бүрийн бие даан бүрэн эрхт арга замаар сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны хүчнийг тууштай эсэргүүцэх болно. Бид хүйтэн дайны үеийн сэтгэлгээний эсрэг тодорхой байр суурь баримталж, энэ бүс нутагт геополитикийн мөргөлдөөний эмгэнэлт явдлыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх ёстой. Түүхээс үлдсэн маргааныг зөвшилцөл, хэлэлцээр, шударга, үндэслэлтэйгээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, Ази тив бүх нийтээр аюулгүй замаар алхах болно.

Дөрөвдүгээрт, Азийн үнэт зүйлсийг баримталж, дэлхийн соёл иргэншлийн санаачилгын манлайлагч бүсийг бий болгоно. Ази тивийн үнэт зүйлс болох энх тайван, хамтын ажиллагаа, хүлцэнгүй байдал, уялдаа холбоог мандуулан бадрааж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах чадварыг гүнзгийрүүлнэ. Бүс нутгийн улс орнуудын ард түмний соёлын солилцоог өргөжүүлж, ард түмний сэтгэлийн холбоог ахиулж, харилцан ойлголцож, харилцан дотносох, үе уламжлагдан ирсэн нөхөрлөлийн бат бөх суурийг тасралтгүй бүрдүүлнэ.

Элэгсэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөршийн дипломат харилцааны үзэл баримтлалын 10 жилийн ойд зориулсан олон улсын семинарыг БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны алба, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулав. Пакистаны Сенатын танхимын дарга Санжрани, Монгол Улсын Ерөнхий сайд Оюун Эрдэнэ, Балбын Ерөнхий сайд Прачанда, Камбожийн Шадар сайд Сон Чанто, Японы Ерөнхий сайд асан Ясуо Фукуда, БНСУ-ын Ерөнхий сайд асан Ли Хэ Чан, Ерөнхий сайд асан Киргизийн Боронов, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин болон бусад хүмүүс оффлайн болон онлайнаар оролцов.

Энэхүү семинарын өдөр "Хятадын шинэ эриний эргэн тойрны гадаад бодлогын төлөв байдал" баримт бичгийг нийтэлсэн байна.