Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзлаа

2024-02-17 20:00

Орон нутгийн цагаар 2024 оны 2-р сарын 16-нд БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн сайд Ван И Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй урилгаар уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад, Монгол хоёр бол уул усаар холбогдсон сайн хөрш, сайн түнш юм. Ши Жиньпин дарга, Хүрэлсүх ерөнхийлөгч нар хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийн үндэс суурийг бэхжүүлж, Хамтдаа "Бүс ба зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулах тал дээр чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, иж бүрэн стратеги түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хоёр тал энэхүү завшааныг ашиглаж, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага чиглэлийг дагаж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал татсан томоохон асуудлууд дээр харилцан ойлголцож, харилцан дэмжиж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, олон салбар дахь харилцаа холбоог эрчимжүүлэх нь зүйтэй. Монголын тал Хятад, Монголын харилцааны хөгжлийг дипломат бодлогын нэн тэргүүний зорилт болгож байгааг Хятадын тал сайшааж, Монголын талтай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, төрийн удирдлагын туршлага солилцох ажлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, Хятад, Монголын иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг улам өндөр түвшинд гаргаж, хамтдаа хөгжил дэвшил өөд урагшлахад бэлэн байгааг илэрхийллээ. 

Б.Батцэцэг хэлэхдээ, Монгол Улс, Монгол Хятадын найрамдалт харилцааг эрхэмлэн дээдэлж, дээд түвшний харилцан солилцоог бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг ахиулж, илүү өндөр үр дүнд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлээ.