БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ визний цаг товлох системийг цуцлах тухай мэдэгдэл

2023-10-17 15:12

Монгол Улсад виз мэдүүлж буй иргэдэд илүү үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн визний цаг товлох системийг түр цуцалж байна. Иймд виз мэдүүлэгчид цаг товлолгүй виз мэдүүлэх танхимын ажиллах цагийн хуваарийн дагуу виз мэдүүлгийн маягт болон бусад холбогдох материалыг бүрдүүлэн ЭСЯ-нд өөрийн биеэр ирж виз мэдүүлгээ өгөх боломжтой.

Материал хүлээн авах цагийн хувиар: Даваагаас Баасан гарагт өдөр бүр 9:30-12:30 цагийн хооронд. Хариу өгөх цагийн хувиар: Даваа, Лхагва, Баасан гараг бүр 15:00-16:30 цагийн хооронд. Бүх нийтийн амралтын өдрийн цагийн хуваарыг тусад нь мэдэгдэх болно. Хятад иргэдийн гадаад паспорт, түр үнэмлэх, нотариат, баталгаажуулалт болон гэрлэлт батлуулх, цуцлахтай холбоотой үйлчилгээний мэдүүлгийг (материал өгөх, хариу авах гэх мэт)   мөн дээрх цагийн дагуу хүлээж авна.

                          2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам