БНХАУ нь 《Гадаад орны албан бичиг баримтийн баталгааг цуцлах олон улсын гэрээ》-нд нэгдэн орсноор хойшид манай ЭСЯ-нд баримт бичгийн баталгаа хийхгүй болсон тухай мэдэгдэл

2023-10-25 22:12

1. 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ нь 《Гадаад орны албан бичиг баримтийн баталгааг цуцлах олон улсын гэрээ》-нд нэгдэн орсон ба цаашид 《олон улсын гэрээ》гэж товчилно. Уг  《олон улсын гэрээ》нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс БНХАУ болон Монгол Улс хооронд хэржиж эхэлнэ.  《олон улсын гэрээ》нь мөн Хонг Конг болон Макао-ийн засаг захиргааны онцгой бүсэд мөн хэрэгжинэ.

2. 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 《олон улсын гэрээ》-ний дагуу Монгол Улсаас олгогдсон албан бичиг баримтыг Монгол улсад Апостиль гэрчилгээ авснаар Хятад улсад ашиглаж боно, Монгол улсын болон БНХАУ-аас Монгол улсад суугаа консулийн баталгаа хийлгэх шаардлагагүй болсон.

Мөн 《олон улсын гэрээ》-ний хүрээнд БНХАУ-д үйлдэгдсэн Монгол улсад ашиглагдах албан бичгийг БНХАУ болон Монгол улсаас БНХАУ-д суугаа консулын газарт баталгаа хийлгэх шаардлагагүй болсон ба Апостиль авах шаардлагатай.  БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам нь нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох гол  албан байгууллага ба улсын дотоодод үйлдэгдсэн бичиг баримтад нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох юм. Гадаад Харилцааны Яамны итгэмжлэл, БНХАУ-ын холбогдох Ардын засгийн газрын гадаад хэрэг хариуцсан тамгийн газар болон тухайн орон орон нутгийн засаг захиргааны газарт үйлдэгдсэн албан  бичиг баримтад нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох юм(Дэлгэрэнгүйг Хавсралтын 1-ээс харнауу).  Апостиль гэрчилгээг онлайнаар шалгана, тодорохой мэдээллийг https://consular.mfa.gov.cn/VERIFY/ линкэд бүртгүүлэн харж болно. Нэмэлт гэрчилгээ авах дараалал болон ерөнхий нөхцлийг Хятад улсын консулын үйлчилгээний (http://cs.mfa.gov.cn/)вэб сайт болон тухайн орон нутгийн гадаад хэрэгтэй холбоотой вэб-ээс харж болно.

3. 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн манай ЭСЯ-нд баримт бичгийн баталгаа хийхгүй болно. Монгол улсад үйлдэгдсэн албан бичиг баримтыг БНХАУ-ын газар нутагт ашиглах бол Монгол улсын холбогдох нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох албан байгууллагад хүсэлтээ өгч Апостиль гэрчилгээг авна уу(Дэлгэрэнгүйг Хавсралтын 2-оос харна уу).

4. 《Олон улсын гэрээ》-ний дагуу Аль нэг Улсын үйлдсэн нэмэлт гэрчилгээг албан бичиг дээр зурагдсан гарын үсгийн үнэн бодит байдал, албан бичиг баримтанд гарын үсэг зурагч хүний иргэний мэдээлэл, мөн шаардлагатай үед албан бичиг баримт бичиг дээрх гарын тамгын үнэн бодит эсэхийг нягтална. Монгол Улсад нэмэлтээр авсан гэрчилгээ буюу Апостиль нь БНХАУ-ын хаана ямар ч тохиолдолд ашиглагдана гэсэн үг биш бөгөөд Апостиль гэрчилгээ авахаасааа өмнө БНХАУ-ын газар нутагт ашиглах газраасаа эхлээд тодорхой мэдээллийг буюу албан бичгийн формат, утга агуулга, цаг хугацаа, орчуулга гэх зэрэг зүйлсийг тодруулсны дараа Апостиль гэрчилгээ авахыг зөвлөж байна.

Хавсралт: 1. Апостиль гэрчилгээ олгох байгууллагуудын нэрс

          2. Монгол улсын Апостиль гэрчилгээ авах мэдээлэл


2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас

Монгол Улсад суугаа Элчин сайдын яам


  

Хавсралт 1

Апостиль гэрчилгээ олгох орон нутаг засаг захиргааны нэрс

(Нийт 31 газар)

Анхуй муж, ЧунЧин хот, Фүжиэн муж, Гуан Дун муж, Гуан Си Жуан үндэстний өөртөө засах бүс нутаг, Гуй Жоу муж, ХэНан Муж, Хэйлүнжиан муж, Хүбэй муж, Хүнан муж, Хайнан муж, Жилин муж, Жиансү муж, Жианси муж, Лиаонин муж, Сы Чуан муж, Шандун муж , Шанхай хот, Шанши муж, Юннан муж, Жэ жиэн муж, Гансу муж, Хэбэй муж, Шанси муж, Өвөр Монголын өөртөө засах орон, Чанчун хот, Харбин хот, Нинбо хот, Жинан хот, Чиндао хот , Шэнжэн хот.


  

Хавсралт 2

Монгол улсын Апостиль гэрчилгээ авах мэдээлэл


Монгол улсын Гадаад харицлааны яамнь Консулын хэлтэсээс баримт бичгийн баталгаа хийх ба Апостиль гэрчилгээ олгох болно.

Гэрчилгээ авах алхам болон шаардлагууд:

1. Баримт бичиг баталгаажуулах хүсэлтийг дараахь этгээд (цаашид "Үйлчлүүлэгч" гэх) гаргана:

  1.1. Тухайн баримт бичгийн эзэмшигч, түүний хууль ёсны төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч;

  1.2. Үйлчлүүлэгч нь хуулийн этгээд бол түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд;

  1.3.  Тухайн баримт бичигт гарын үсэг зурсан этгээд.

2. Үйлчлүүлэгч нь баримт бичиг баталгаажуулах хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  2.1. Үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн “Апостиль” гэрчилгээ мэдүүлэх иргэний маягт”, эсхүл “Апостиль” гэрчилгээ мэдүүлэх хуулийн этгээдийн маягт”;

  2.2.  Баталгаажуулах баримт бичгийн эх хувь, хуулбар;

  2.3.  Баримт бичиг баталгаажуулах үйлчилгээний хураамж төлсөн баримт;

  2.4. Баталгаажуулах баримт бичиг нь дээд боловсролын диплом бол тухайн дипломыг олгосон боловсролын байгууллагаас уг диплом нь тухайн үйлчлүүлэгчийнх мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт; суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэх бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг үнэмлэх, гэрчилгээ нь тухайн үйлчлүүлэгчийнх мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт.

  2.5. Баталгаажуулах баримт бичгийг тухайн хэрэглэх улсын хэлээр орчуулсан баталгаат орчуулга. /Нотариатчаар гэрчлүүлсэн байна/.

3. Үйлчлүүлэгч нь тухайн баримт бичгийг баталгаажуулах эрхтэй гэдгээ нотолно. Консулын газар нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо “Апостиль” гэрчилгээ мэдүүлэх иргэний маягт дээрх мэдээллийг үндэслэн иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх болон эдгээртэй адилтгах бусад баримт бичиг, “Апостиль” гэрчилгээ мэдүүлэх хуулийн этгээдийн маягт” бол тухайн байгууллагын албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг тус тус үндэслэнэ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт асуумж авч болно.

4.  Баталгаажуулах баримт бичиг нь Конвенц үйлчлэх, энэхүү журамд Конвенц үйлчлэх албан ёсны баримт бичиг (цаашид "Баримт бичиг" гэх)-т дараах нэр бүхий байгууллагын үйлдсэн, олгосон болон нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн баримт бичиг хамаарна: Монгол Улсын Их Хурал, түүнд ажлаа шууд ариуцан тайлагнадаг болон түүнээс байгуулдаг, удирдлага нь сонгогддог буюу томилогддог байгууллага; Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг; Нутгийн захиргааны байгууллага; Шүүх, прокурорын байгууллага; Бүх шатны боловсролын байгууллагын үйлдсэн, олгосон болон нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн баримт бичиг байх бөгөөд гаргацтай, засваргүй, гарын үсэг, тамга, тэмдэг нь тод харагдахуйц байх шаардлагатай.

5. Үйлчлүүлэгч нь баталгаажуулж авах “Апостиль” гэрчилгээний баримт бичиг тус бүрээр хүсэлт гаргаж, үйлчилгээний хураамж, цахим үйлчилгээний төлбөрийг хариуцан төлнө.

6. Баримт бичгийн хуулбар эсхүл орчуулгыг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ авах тохиолдолд тухайн баримт бичгийн хуулбар эсхүл орчуулгыг нотариатчаар урьдчилан гэрчлүүлсэн байх шаардлагатай бөгөөд баримт бичгийн эх хувийг хуулбартай тулган үзнэ. Энэ тохиолдолд зөвхөн тухайн баримт бичгийн хуулбар, эсхүл орчуулгыг гэрчилсэн нотариатын үйлдлийг нь баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоно. Баталгаажуулах баримт бичгийг үйлдсэн, олгосон байгууллага нь тухайн баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг нотолсон тохиолдолд нотариатчаар урьдчилан гэрчлүүлсэн байх шаардлагагүй. 

7.  Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох Е-Mongolia портал, түргэн үйлчилгээний цэгээс гарган авсан баримт бичгийн лавлагаа, тодорхойлолтын эх хувийг нотариатчаар гэрчлүүлсэн байхыг шаардахгүй бөгөөд харин хэрэглэх улсын хэлээрх баталгаат орчуулгыг нотариатчаар гэрчлүүлж хавсаргасан байна. Үйлчлүүлэгч нь дээрх лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор уншуулж үнэн, зөвийг урьдчилан шалгаж нягталсан байх үүрэгтэй.

8. Үйлчлүүлэгч баримт бичгийг баталгаажуулах хүсэлтийг Консулын газарт биечлэн ирж, баталгаат шуудангаар, эсхүл цахимаар гаргаж болно. Шуудангаар илгээсэн тохиолдолд Үйлчлүүлэгч нь өргөдлийн маягтад хариуг хэрхэн
хүлээн авах талаар тодорхой тусгана. Хэрэв хариуг шуудангаар хүлээн авах бол хүлээн авах хаягийн талаарх мэдээллийг өргөдөлд тусгаж, буцаан хүргүүлэхэд шаардлагатай шуудангийн үйлчилгээний хураамжийг бүрэн
төлсөн баримт (купон)-ыг хавсаргана. Үйлчлүүлэгчийн баталгаажуулсан баримт бичгийг шууданд хүлээлгэн өгсний дараах асуудлыг тухайн шуудангийн үйлчилгээний байгууллага хариуцна.

9.   Консулын газар нь баримт бичиг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 (гурав) өдрийн дотор баримт бичигт зурсан гарын үсэг, дарсан тамга, тэмдэг болон гарын үсэг зурсан этгээд нь тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрх мэдэлтэй эсэхийг Мэдээллийн санд буй гарын үсгийн хэв, тамга, тэмдгийн дардас болон тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан хаагчийн талаарх холбогдох мэдээлэлтэй тулгаж, зохих шаардлага хангаж байгаа тохиолдолд тухайн баримт бичгийг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоно.

10. Баталгаажуулах баримт бичигт зурсан гарын үсгийн хэв, дарсан тамга, тэмдгийн дардасны загвар, тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан хаагчийн талаарх мэдээлэл Мэдээллийн санд байхгүй, баримт бичиг нь завсартай, түүний бичвэр, гарын үсэг, тамга тэмдэг нь гаргацгүй болон Үйлчлүүлэгч нь энэхүү журмын 2-т заасан баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд Консулын газар нь тухайн баримт бичгийг үйлдсэн, олгосон байгууллага, этгээд болон хүсэлт гаргасан Үйлчлүүлэгчээс нэмэлт мэдээлэл, тайлбар, лавлагаа гаргуулж авах эрхтэй. Холбогдох байгууллага, этгээд нь Консулын газраас шаардсан нэмэлт мэдээлэл, тайлбар, лавлагааг ажлын 2 (хоёр) өдрийн дотор гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд баримт бичиг баталгаажуулах хугацааг ажлын 2 (хоёр) өдрөөр сунгаж тооцно. Үйлчлүүлэгчийн хувьд тодорхой хугацааны шаардлага тавигдахгүй.

11. Консулын газар нь энэхүү журмын 9-д заасан нэмэлт ажиллагааг авч хэрэгжүүлсний дараа баталгаажуулах баримт бичигт зурсан гарын үсэг, дарсан тамга, тэмдэг, гарын үсэг зурсан этгээд нь тухайн баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй эсэхийг нотлон гэрчлэх боломжгүй тохиолдолд тухайн баримт бичгийг баталгаажуулахаас татгалзаж, татгалзсан үндэслэлээ Үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Үйлчлүүлэгч татгалзсан үндэслэлд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авна.

12. “Апостиль” гэрчилгээ нь зөвхөн Конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг баталгаажуулсны үндсэн дээр олгогдох тул тухайн баримт бичгийг аль улсад хэрэглэх талаар Үйлчлүүлэгч үнэн зөв тодорхой мэдээлэх үүрэгтэй.

13.  “Апостиль” гэрчилгээний гарчиг нь франц хэл дээр үйлдэгдсэн байх бөгөөд бусад өгөгдлүүдийг нь англи, монгол хэлээр тус тус бичнэ. “Апостиль” гэрчилгээнд Консулын газрын захирал, түүний эзгүйд дэд захирал гарын үсэг зурж, “Апостиль” гэрчилгээг баталгаажуулах баталгааны тэмдгийг дарна.

14. “Апостиль” гэрчилгээг баримт бичигт түүнийг гэмтээхгүй байдлаар хавсаргах бөгөөд баримт бичиг олон хуудастай байвал эхний нүүрэнд нь хавсаргана. “Апостиль” гэрчилгээнд хавсарсан баримт бичиг, хуудас тус бүр дээр Консулын газрын тамга, тэмдгийг дарж баталгаажуулна.

15. “Апостиль” гэрчилгээний дугаарыг олгосон дарааллыг баримтлан, хуа

ГХЯ, Консулын газраас олгосон “Апостиль” гэрчилгээний мэдээлэл

“Апостиль” гэрчилгээ авсан иргэний болон баримт бичгийн мэдээлэл

Дэс дугаар

“Апостиль” гэрчилгээний   дугаар

 “Апостиль”   гэрчилгээний сери дугаар

Баталгаажуулсан албан тушаалтны нэр

Олгосон огноо

Овог нэр

Регистрийн дугаар

Баталгаажуулж буй баримт бичгийн нэр

Баталгаажуулж буй баримт бичгийн дугаар

Гарын үсэг зурсан албан хаагчийн овог нэр

Хэрэглэх улс













Гэрчилгээ авахад шаардлагатай дэлгэрэгнгүй мэдээллийг доорх линкээс харна уу: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531968087781&showType=1 ,  Апостиль гэрчилгээний  төлбөр, шуудангаар материал илгээх арга зэргийг https://consul.mn/services/6. Хэрвээ Апостиль гэрчилгээ авахад ямар хүндрэл тулгарвал Монгол Улсын Гадаад Хэргийн Яамны Консулын хэлтэст хандана уу. 

Холбоо барих хаяг: Peace avenue 7A, Ulaanbaatar 14210.

Холбоо барих утас: 70082222

Мэйл хаяг: dep10@mfa.gov.mn

Цагын хуваарь: Даваа - Баасан 09:00 - 12:00 ; 14:00 - 16:30.