Виз, баталгаажуулалт мэдүүлэхэд урьдчилан цаг товлох тогтолцоог эхлүүлэх тухай БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэл

2019-06-07 20:00

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын харилцаа бүх талаар хөгжиж буйтай холбоотойгоор БНХАУ-д зорчдог Монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яаманд ирж төрөл бүрийн бичиг баримт бүрдүүлэх хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байна. Бичиг баримт бүрдүүлэгч хүмүүст илүү сайн шуурхай үйлчилгээ үзүүлэх, дарааллын нөхцөл байдлыг аль болох багасгах, зохист хуваарилалт бий болгохын тулд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-наас бичиг баримт бүрдүүлэгчдийн оргил үе ирэхтэй холбогдуулан урьдчилан цаг товлох болон материалаа шалгуулах тогтолцоог эхлүүлэхээр шийдсэн байна.

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс /Мягмар гараг/ эхлэн БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам даваа, лхагва, баасан гарагийн ажлын өдрөөс гадна нэмэлт ажлын цагийг /Мягмар гараг бүрийн үдээс өмнө 09:30-12:00 цаг/ гаргах бөгөөд бүх бичиг баримт бүрдүүлэгчид урьдчилан цаг товлож, материалаа шалгуулна. Виз, баталгаажуулалт мэдүүлэгч нар нь материалаа бүрэн гүйцэд бүрдүүлэн тус Элчин сайдын яаман дээр хүчин төгөлдөр бичиг баримттай өөрийн биеэрээ ирж урьдчилан цаг авч, материалаа шалгуулна. Материал шалгаад бүрэн гүйцэд байх тохиолдолд ЭСЯ-ны ажилтан дэс дарааллын дагуу бичиг баримт бүрдүүлэгчдэд холбогдох өдрийн бичиг баримт мэдүүлэх баримт тараах бөгөөд бичиг баримт бүрдүүлэгчид нь тухайн баримттайгаа ирж материалаа шууд мэдүүлж болно. Урьдчилан цаг товлох, материал шалгуулах тогтолцоо албан ёсоор эхэлснээр тус ЭСЯ урьдчилан цаг аваагүй, хянуулаагүй материал хүлээн авахгүй болно.

Мөн түүнчлэн БНХАУ-ын иргэд өөрийн эсхүл Хятад компанийн бичиг баримт мэдүүлэхэд урьдчилан цаг авах шаардлагагүй бөгөөд хүчин төгөлдөр бичиг баримттай ирж "Хятад иргэд үйлчлүүлэх цонх" -оор мэдүүлгээ өгнө.

Онцлон тэмдэглэхэд, Холбогдох бичиг баримт мэдүүлэх баримтыг бусдад шилжүүлэх, өөрчлөх, хуурамчаар үйлдэж үл болох бөгөөд бичиг баримт бүрдүүлэгчид ЭСЯ дээр ирж мэдүүлэг өгөхөд ЭСЯ-ны бичиг баримт мэдүүлэх дэг журмыг баримталж, бичиг баримт мэдүүлэх хэв журмыг ухамсарлан биелүүлнэ. Хэрэв ЭСЯ-ны бичиг баримт мэдүүлэх баримтыг хуурамчаар үйлдэх эсхүл худалдах, Тус ЭСЯ-ны хэвийн ажиллагаанд санаатайгаар хүндрэл учруулах зэрэг үйлдэл гарсан тохиолдолд ЭСЯ нэн даруй цагдаад мэдэгдэж хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ нь бичиг баримт хүлээн авах эсхүл бичиг баримт мэдүүлэх баримт олгох асуудлаар аливаа хувь хүн болон байгууллагыг хэзээ ч итгэмжилж байгаагүй тул бичиг баримт бүрдүүлэгчид нь хуурч мэхлэгдэн өөрийн ашиг сонирхлоо хохироохоос болгоомжлон аливаа зуучлалын газар эсхүл байгууллагад итгэхгүй байхыг анхаарна уу.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ

2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр