БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао болон Монгол Улсын хооронд “ Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай” хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа

2024-02-29 15:00

Засаг захиргааны онцгой бүс Макаогийн захиргаа, хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Чеонг Вэн Чон , Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (28-ны өдөр) "БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао болон Монгол улс хоорондын Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай” хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Энэхүү хэлэлцээр нь нийт 21 зүйлтэй, хамтын ажиллагааны агуулга нь харьцангуй өргөн цар хүрээтэй бөгөөд иргэний болон арилжааны асуудлаар шүүхэд баримт бичиг хүргэх, нотлох баримт цуглуулах төдийгүй иргэний болон арилжааны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх болон хууль эрх зүйн баримт бичгийг солилцох зэрэг үйл ажиллагааг хамарсан бөгөөд хоёр тал харьяаллын дагуу иргэний болон арилжааны маргааныг хамтран шийдвэрлэхэд, хил дамнасан хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих, хоёр орны эдийн засгийн хөгжил, хүмүүсийн харилцан зорьчих давтамжийг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлнэ.

Энэхүү гарын үсэг зурах ёслолд Засаг захиргааны онцгой бүс Макаогийн захиргаа, хууль зүйн нарийн бичгийн даргын тамгын газрын дарга Лин Жи Лонг, Хууль зүйн товчооны дарга Лианг Ин-ян, Давж заалдах шатны шүүхийн даргын ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын тамгын газраас бүрдсэн олон улсын шүүхийг харилцан туслалцаа үзүүлэх ажлын хэсгийн гишүүдийн төлөөллүүд, Монгол талаас Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул хатагтай О.Хулан, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Т.Ганзориг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа болон бусад хүмүүс оролцов.

Эх сурвалж : https://www.gov.mo/zh-hans/news/742567/