Сун Шаочэн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарыг хүлээн авч уулзлаа

2024-01-28 23:00

1-р сарын 27-нд ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Сун Шаочэн Хөх хотод Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарыг хүлээн авч уулзав.

Сун Шаочэн, Л.Мөнхбаатар болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон тогтвортой хамтын ажиллагааны харилцаатай ойрын хөрш, ӨМӨЗО нь БНХАУ-ын Монгол Улстай хил залгаа бүс нутгийн хувьд төв засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу Хятад, Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн үүргээ ухамсарлаж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ажил үүргийн дагуу Хятад, Монгол хоёр орны хууль тогтоох байгууллагуудын туршлага солилцоог гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Тэрээр өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалаа дүгнэж, холбогдох зөвшилцөлд хүрсэн  асуудлын хэрэгжилтийг танилцуулж, ӨМӨЗО-ны Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондоо байнгын санал бодлоо хуваалцах арга барилаар, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн дээрх төслүүдийг бодитойгоор хэрэгжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Сун Шаочэн Л.Мөнхбаатарын хамтран ажиллах саналд ийнхүү хариулав, ӨМӨЗО одоогийн байдлаар улсынхаа хойд зүгт нээлттэй чөлөөт худалдааны бүс байгуулах ажлын гүүр болж бүх хүчээ дайчлан ажиллаж байна, Бид энэхүү боломжийг ашиглан Монгол Улсын холбогдох талууд болон бүс нутгийн боомтын харилцаа холбоо ,цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, салхин цахилгаан станцын цогц шийдэл бүхий бүтээн байгуулалт, малын гаралтай бүтээгдэхүүн болон түүхий эдийн худалдаа, хил дамнасан аялал жуулчлал зэрэг олон салбарт бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

   Л.Мөнхбаатар хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар ӨМӨЗО-ны эдийн засаг, нийгмийн хөгжилд гаргасан гайхалтай ололт амжилтыг өөрийн биеэр харж мэдэрлээ, та бүхний баялаг туршлагаас суралцах зүйл их байна. Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ыг Хятад улсыг хойд зүгт тэлэх чухал гүүр болгох санал гаргасан нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс, ӨМӨЗО нь эдийн засаг, худалдааны салбарт нягт харилцаа холбоотой байдаг бөгөөд цаашид хоёр талын худалдааны солилцоог улам сайжруулахыг хичээнгүйлэн ажиллаж байна. ӨМӨЗО-д халдварт цар тахлын үед тусламж дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлье. Намын хорооны Нарийн бичгийн дарга Сун Шаочэн өнгөрсөн онд төлөөлөгчдийг тэргүүлэн Монгол Улсад айлчилсан нь олон салбарын хамтын ажиллагааны хөгжлийг  гүнзгийрүүлэхэд түлхэц болсон. Хоёр тал боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цаашид эрчимжүүлж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн чадавхыг дээшлүүлж, хоёр талын худалдааг үргэлжлүүлэн өргөжүүлж, шинэ цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж,  Хоёр улсын төрийн тэргүүн нарын зөвшилцөл бодит биеллээ олж хамтын ажиллагааны шинэ түр төрхийг бий болгохыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

   Уулзалтад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэрэг эрхлэх хорооны гишүүн Жиян Ченхуа болон Өөртөө  засах орны дарга Юй Лишин, Ай Лихуа нар оролцов.