МонголEnglish中文
Түвдийн Өөртөө Засах Орны АТИХ-ын төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай боллоо
2019/01/09

Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайханы урилгаар Түвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Жю Жянхуа төлөөлөгчдийн хамт 12-р сарын 21-23-нд Монгол Улсад айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдөр буюу 12-р сарын 21-нд БНХАУ-ын ЭСЯ-ны Түр хамаарагч Яан Чиндун төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтад ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, Гао Фэнин, Түвдийн ӨЗО-ны АТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн хорооны дэд дарга Да Цы зэрэг төлөөлөгчид оролцлоо.

ТӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жю Жянхуа уулзалтын үеэр Түвдийн нөхцөл байдал зэргийг танилцуулж мөн хэлэхдээ Нээлттэй байдал, өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилд ХКН-ын Төв хорооны удирдлага болон бүх ард түмний, бага ястны дэмжлэг дор ТӨЗО-ны нийгэм, эдийн засаг ихээхэн хөгжсөн. Монголын олон ард түмэнТүвдийн Буддын шашинд итгэж сүсэглэдэг бөгөөд ТӨЗО-той түүх, соёлын өв их уламжлалт харилцаатай. Сүүлийн жилүүдэд Монголын ард түмэн Түвд рүү олноор аялж, ард түмний харилцаа улам бүр бэхжиж байна. ТӨЗО нь ЭСЯ-ны дэмжлэг дор өөрийн онцгой давуу талаа ашиглан Монгол Улсын бүх салбарт харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хоёр улсын харилцааны хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэв.

Түр хамаарагч Яан Чиндун ТӨЗО-ны төлөөлөгчид айлчлалаар ирсэнд таатай буйгаа илэрхийлэв. Тэрээр Хятад, Монгол хоёр улс бол нөхөрсөг хөршүүд. Орон нутгийн харилцаа бол хоёр улсын харилцааны чухал хэсэг. ТӨЗО-ыг “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийг уялдуулахад идэвхийлэн оролцож, Монголын талтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж шинэ эрин үеийн Түвдийн шинэ сайн дүр төрхийг харуулахыг хүсэж байна. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс гүүр байж, Түвд болон Монголын талын харилцаа хамтын ажиллагааг дэмжих болно гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав ТӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзаж талуудын бүх салбарын хамтын ажиллагааны талаар ажил хэргийн уулзалт хийлээ.

Улаанбаатар хотын ИТХ-ын дарга С.Амарсайхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг нар тус тус ТӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзаж, Түвд болон Монгол Улсын аймаг, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улс дахь айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Түвдийн Буддын шашны сүм, хийдэд зочилж, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэг байгууллага, Монгол дахь Хятад иргэд, оюутнуудтай уулзалт хийв.

Suggest To A Friend:   
Print