МонголEnglish中文
Түр хамаарагч Яан Чиндун Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн ТЭЗҮ-ийн хамтарсан судалгааны төслийн ажлын хэсгийн хуралд оролцохоор ирсэн Хятадын талын төлөөлөгчидтэй уулзав
2019/01/09

12-р сарын 26-нд БНХАУ-ын ЭСЯ-ны Түр хамаарагч Яан Чиндун Монгол Улсад айлчилж буй Монгол, Хятадын худалдааны чөлөөт бүс байгуулах ТЭЗҮ-ийн хамтарсан судалгааны төслийн ажлын хэсгийн хуралд оролцохоор ирсэн Хятадын талын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжюнь нар оролцов.

Хятадын талын ажлын хэсгийн ахлагч, Шандуны санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Жао Жуншю хурлын талаар холбогдох нөхцөл байдлыг танилцуулаад тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа үсрэнгүй хөгжиж байна. Худалдааны чөлөөт бүс байгуулах хэлэлцээр гэх энэхүү ерөнхий чиг нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр хөгжүүлэхэд болоод хоёр орны ард иргэдэд хүрэх үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм. Хятадын талын мэргэжилтнүүд Монголын талын холбогдох мэргэжилтэн, судлаачидтай хамтран холбогдох үндсэн судалгааг сайтар хийж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулахад сайн үндэс суурь тавихаар ажиллаж байна гэв.

Түр хамаарагч Яан Чиндун хэлэхдээ, энэ жилээс Хятад Монгол хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж, хоёр талын өндөр, дээд хэмжээний уулзалт тогтмолжиж, хоёр талын удирдлагууд Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай чухал тохиролцоонд хүрсэн. Холбогдох тохиролцооны дагуу хоёр улсын мэргэжилтэн судлаачдын хамтын хичээл зүтгэлээр Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил саадгүй урагшилж, даруй хоёр улсын ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй гэв.

Suggest To A Friend:   
Print