МонголEnglish中文
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан зургийн цомгийн нээлт амжилттай боллоо
2019/01/09

1-р сарын 8-нд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн салхийг хагалах “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” зургийн цомгийн нээлтийн ёслол Монгол Улсын ГХЯ-нд амжилттай боллоо. Элчин сайд Шин Хаймин БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дипломатчдын хамт уг нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын албаны төлөөлөл, судлаачид, сэтгүүлчид, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай ААН, Хятад иргэд, оюутнуудын төлөөллүүд мөн бусад орны дипломатчид зэрэг 150 гаруй хүндэт зочид уг ёслолд оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин ёслолын эхэнд “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” зургийн цомгийн нээлтэд амжилт хүслээ. Мөн Монголын тал тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулах бэлтгэл ажилд хүч хөдөлмөр гаргаж хичээсэнд талархлаа илэрхийлэв. Тэрээр, өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн хугацаанд Хятад Улс ихээхэн хөгжиж, дэлхий дахины хөгжилд чухал хувь нэмэр орууллаа. Тухайлбал, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад түүхэн айлчлал хийн хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эрин рүү дэвшүүлж, хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өдөр өдрөөр гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо улам бүр эрчимжин хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүргэсээр байна.

Усыг нь уухдаа ундаргыг нь санадаг. Одоо хоёр улсын харилцааны хөгжил маш таатай хандлагатай байгаа нь хоёр улсын ад түмний найрсаг хамтын ажиллагааны бат найрамдалтай салшгүй холбоотой юм. “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” зургийн цомог бол маш ховор нандин гэрэл зураг, түүхэн материалыг үндэслэн хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүрэл Хятадын талаас Монголын хөгжилд оруулсан хичээл зүтгэлийг та бидэнд дэлгэн харуулж, хоёр улсын нөхөрлөлийн түүхийн ул мөр нь болж байна. Бид энэ бүхнийгээ мөнхөд нандигнан хайрлах ёстой. Энэ жил Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох жил. Энэ удаагийн зургийн цомгийн нээлтээр Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт цуврал арга хэмжээнүүдийн салхийг хагалж байна. Миний хувьд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд хичээж ажиллан тэмдэглэлт арга хэмжээнүүдийг сайн зохион байгуулах болно. БНХАУ-ын ЭСЯ хоёр улсын харилцааны хөгжилд илүү хувь нэмэр, хичээл зүтгэл оруулж Хятад, Монголын нөхөрлөлийг илүү өндөр гаргахад бэлэн байна гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, 2019 онд Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн туршид хоёр улсын харилцаа ихээхэн хөгжсөн нь Хятад Улсын Засгийн газар болон ард түмний хувь нэмэртэй салшгүй холбоотой. Энэхүү зургийн цомог нь өнгөрсөн 70 жилд Хятад Улс Монголд буцалтгүй тусламжаар барьсан барилга байгууламжуудыг харуулсан бөгөөд цомгоор дамжуулан та бүхэн бидний нөхөрсөг хөрш Монгол Улын хөгжил бүтээн байгуулалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тухай илүү сайн мэдэх боломжтой юм. Одоо хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж байна. Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй ”гадаад харилцааны үзэл санааг баримталж, Монголын тйлтай хөгжлийн үр өгөөжөө хуваалцаж, хоёр улсад хөгжлийн шинэ боломжуудыг авчирч байна. Бид “Хөгжлийн зам” стратеги болон “Нэг бүс нэг зам” санаачилгын уялдаанд нааштай түлхэц өгч, урагш тэмүүлж шинэ эрин үеийн Монгол, Хятадын харилцааг шинэ өндөрлөгт гаргах болно гэв.

Арга хэмжээний үеэр, Шадар сайд Ө.Энхтүвшин Элчин сайд Шин Хайминд 1950 онд Хятад Улс байгуулагдсаны 1 жилийн ойд зориулан Монголын алдарт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн бичсэн “Их Хятадын ард түмэнд зориулсан ерөөл” шүлгийг гардуулан өгөв.

“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад Монголын найрамдал” гэрэл зургийн цомгийн зохиолч, Хятад судлаач Х.Баатархүү хүрэлцэн ирсэн зочдод энэхүү цомгийнхоо талаар танилцуулга хийв. Тэрээр хэлэхдээ, архивын олон тооны материалуудыг уншин шалгаж, бодит зургуудтай харьцуулсны үндсэн дээр энэхүү гэрэл зургийн цомог маань Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-ын тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлсэн олон зуун дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг цогцоор нь харуулсан анхны зургийн цомог болж, түүхэн үнэ цэнэтэй бүтээл болсон. Энэ цомгоор дамжуулан Хятад Монголын хоорондох уламжлалт найрамдлын сайхан дурсамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, мөн Хятад Монголын хоорондох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр болон шинэ үеийн Хятад Монголын харилцааны хөгжилд таатай уур амьсгалыг бүрдүүлэх байх гэдэгт итгэлтэй байна гэв.

1950, 1960-аад онуудад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр Хятад Улс дараалан хэдэн арван мянган ажилчдаа Монгол руу илгээн, Монгол Улсын нийслэл, орон нутагт олон тооны үйлдвэр, зам гүүр, байшин барилга зэрэг дэд бүтцийн ажлуудыг бүтээн босгож, Монгол Улсын хөгжилд чухал дэмжлэг нөлөө болохоор барахгүй холбогдох зарим төслүүд нь хоёр ард түмний найрамдлын түүхэн билэг тэмдэг болсон нь мөнхөд дурсууштай.

“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад Монголын найрамдал” гэрэл зургийн цомогт нийт 369-н барилгын төсөл болоод 520-н тэдгээрийн анхны болоод одоо үеийн харьцуулсан гэрэл зургуудыг багтаан эмхтгэж, тэр л бадрангуй, яруу алдарт түүхийг дахин сөхөж, Хятад, Монгол хоёр улсын хоорондын гүн гүнзгий нөхөрлөлийг дахин харуулж өгсөн юм.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид зургийн цомог болон үзэсгэлэнг үзээд Хятад, Монголын хоорондын гүн гүнзгий уламжлалт найрамдлын талаар илүү гүнзгий ойлголттой болж, Хятадын ард түмний Монголын ард түмний төлөө амин хувиа бодолгүй үзүүлсэн буцалтгүй тусламжууд маш их сэтгэл догдлуулсныг хэлээд үеэс үедээ дурсаж явах үнэт түүх гэдэгтэй санал нэгдэж байв. Зочид хоёр орны ахмад үеийнхнээс өвлөгдөж ирсэн нөхөрлөлийг залгамжлуулан, хойч үедээ өвлүүлэн үлдээж, Хятад Монголын харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлэхээ илэрхийлэв.

Suggest To A Friend:   
Print